Компьютер зураг төсөл хичээлийн хөтөлбөр

Хичээлийн тодорхойлолт

1. Хичээлийн нэр: Компьютер, зураг төсөл

2. Сургалтын түвшин: Анхан шатны анги

3. Багц цаг: 2 багц цаг / 72 цаг

4. Долоо хоногт нийт хичээллэх цаг: 4 цаг

5. Өмнөх холбоо: Мэдээлэл зүйн хичээл

6. Хичээл заах багшийн нэр: toowka2000@yahoo.com

7. Хичээлийн зорилго: Энэ хичээлээрээ windows үйлдлийн систем болон Ms word, Ms excel, AutoCAD програмуудын анхан болон дунд шатны мэдлэгүүдийг эзэмшүүлнэ.

8. Оюутанд олгох мэдлэг:

Чадвар: Текстэн болон хүснэгтэн мэдээлэлтэй ажиллахаас гадна төрөл бүрийн зурагт эффект өгч, AutoCAD програм дээр зураг зурах чадвар эзэмших.

Дадал: Office болон AutoCAD програмыг өөрийн амьдрал ахуйдаа ашиглах.

9. Сурах бичиг:

Монгол хэл дээрх:

- Н.Дугар. Компьютерийн хэрэглээ УБ.: 2010 он

- Т.Батханд. Microsoft excel 2007 УБ.: 2008 он

- Т.Батханд. Microsoft word 2007 УБ.: 2008 он

- Б.Золзаяа. Компьютер УБ.: 2007 он

- Д.Насанжаргал. Компьютер засвар УБ.: 2007он

- Б.Пүрвээ. Компьютер УБ.: 2007он

- Юүн Гюүха. Инженерийн зургийн AutoCAD 2005 УБ.: 2005он

- Ч.Мягмаржав. AutoCAD 2007-200 УБ.: 2008он

- Жагдал, Л. Чойжоованчиг. МэдээлэлЗүй 9-10анги

- Д.Анхтуяа. Компьютерийн хэрэглэгчдийн гарын авлага

- Н.Оюунбямба. Интернет УБ.: 2002 он

- Мэргэжлийн боловсролын, сургалтын стандарт УБ.: 2007он

10. Багшийн оноо:

- Ирц, идэвхи 10оноо

- Явц 30 оноо

- Шалгалт 30 оноо

- Бие даалт 30 оноо

11. Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

Долоо хоног

Сэдэв, бүлэг хэсэг

Цаг

Тэмдэглэл

I

Үйлдлийн систем, Windows үйлдлийн системтэй ажиллах

Windows үйлдлийн системийн үндсэн дэлгэц, ажлын мөр, эхлэл цэсний сонголтууд, зурагтай ажиллах

4


Эхлэх цэсний сонголтуудын үүрэг Windows Explore

II

Microsoft

word

Баримттай ажиллах

4


Хүснэгттэй ажиллах

III

Зурган мэдээлэлтэй ажиллах

4


Дадлага

IV

Microsoft excel

Хүснэгттэй ажиллах

4


Хүснэгттэй ажиллах

V

Хуудастай ажиллах

4


Графиктай ажиллах

VI

Auto CAD-ын хэрэглэгчийн интерфейсийн элементүүд, програмыг ажиллуулах

Програмын бүтэц, түүнийг судлах хэрэглэгчийн интерфейс

4


Автокадийг эхлүүлэх, хадгалах, хаах, автокадаас гарах тухай

VII

Зургийн орчны тохиргоо хийх, цэгийн координатыг тодорхойлох

4


Файл болон зургийн муж удирдах

VIII

Объектын шинж чанар, нарийвчлах хэрэгслүүд

4


Объектын онцлог цэг

IX

2 ба 3 хэмжээс объектуудыг үүсгэх,

тэдгээрт хувиргалт, өөрчлөлт хийх

Шулуун болон муруй объект үүсгэх

4


Байгуулалтын болон лавлагааны объект

X

Блок, блок үүсгэх, оруулах

4


Объект засварлах тухай

XI

Объектыг зөөх ба сунгах, үргэлжлүүлэх

2


XII

Объектуудыг нумаар холбох

2


XII

Зурагт давхрага объект, хэмжээст нийлмэл объект ашиглах

Тест бичих, хэмжээс тавих

2


XIV

Тест засварлах, тестийн загвар зохиох

2


XV

Зурагт хэмжээс тавих(шугаман, налсан)

2


XVI

Цэгийн координат тавих

2


XVII

Тойрог болон нумын радиал хэмжээг тавих

2


XVIII

Өнцгийн хэмжээс тавих

2


XIX

Зургийн тайлбар тавих

2


XX

Хэмжээсийн загвар зохиох

2


XXI

Зураг хэвлэх тохиргоо хйих

2


XXII

Дадлага

2


XXIII

Интернет, интернетийн үндсэн хэрэгслүүд

Сүлжээний тухай ерөнхий ойлголт

2


XXIV

Интернетийн тухай, интернетийн үндсэн хэрэгслүүд

2


XXV

Интернетийн холбогдож ажиллах, E-майлийн хаягтай болох

2


XXVI

Мэдээллийг хайх, татаж авах

2



11.1 Хичээлийн цөм агуулга

Сэдэв

Дэд сэдэв

Мэдвэл зохих
зүйл

Чадвал зохих
зүйл

1

Үйлдлийн систем, Windows үйлдлийн системтэй ажиллах

1.1

Windows үйлдлийн системийн
үндсэн дэлгэц, ажлын мөр,
эхлэл цэсний сонголтууд,
зурагтай ажиллах

Windows үйлдлийн системийн үндсэн дэлгэц, түүний шинж чанар, тохируулга хийх команд Properties цонхны талбарууд Taskbar буюу ажлын мөрөнд тохируулга хийх командууд. Эхлэл цэсний сонголтуудын үүргүүд

Windows үйлдлийн системийн үндсэн дэлгэцийн Properties цонхны талбарууд судалж тохируулга хийх, ажлын мөрөнд тохируулга хийх дараалал. Эхлэл цэсний сонголт Find, Run, зурагтай ажиллах

1.2

Эхлэл цэсний сонголтуудын
үүрэг Windows Explore

Documents, Programs цэсний сонголтуудын үүрэг Windows Explore-ийн командууд

Эхлэл цэсний Documents, Programs цэсний сонголтуудын
үүрэг, тэдгээрийг ашиглан програм ажиллуулах, баримтын файл нээх Windows Explore - ийг ашиглан хавтас үүсгэх болон файл хуулах, зөөх, устгах


2

Текстэн мэдээлэлтэй ажиллах хэрэглээний програм << Microsoft word >>

 2.1

Баримттай
ажиллах

Save, Exit, close, Format, Page Setup, Insert page Numbers, Print, Copy, Cut, Paste, Find, Replace, Spelling and Grammar, Bullets and Numbering, Header and Footer, Columns, Borders and Shading командууд

Баримт шинээр үүсгэх, баримтыг хадгалах, хаах, текстийн хэвжүүлэлт, хуудсанд тохиргоо хийх, дугаарлах, баримтыг хэвлэх, текст хуулах, текст хайх, солих дүрмийн алдааг шалгах, текстэнд дугаар, тэмдэглэгээ хийх, баримтанд эхлэл төгсгөлийн хэсэг оруулах, баримтыг багананд хуваах, текст, хуудсыг хүрээлэх

2.2

Хүснэгттэй
ажиллах

Insert Table, Borders, Change Text direction, Table Properties, Insert Columns, Insert Rows, Merge Cells, Split Cells, Split Table, Formula

Хүснэгт үүсгэх, хүрээлэх, мэдээллийг бичигдэх чиглэлийг заах,
мөрийн өндөр, баганы өргөнийг өөрчлөх, мөр, багана оруулах, устгах, нүдийг нэгтгэх, хуваах, томъёо хэрэглэх

2.3

Зурган мэдээлэлтэй
ажиллах

Insert Picture, Draw Toolbar- Text wrap, Word Art, Lines, Text box, Arrow, Draw, Group, Ungroup, Change Auto shape,
Shading, Free Rotate, Colors командууд

Баримтанд зураг оруулах, зургийн хэрэгслийн мөрийн командуудын үүрэг, зургийн байршлыг тодорхойлох Text Wrap командын хэрэгслийн үүрэг

2.4

Дадлага

PageSetup, Header and Footer, Borders and Shading, Insert table, Merge cells, Insert picture, Picture tools/ design, Layout

Баримтанд хүснэгт болон зурган мэдээлэлтэй ажиллаж, форматлах

3

Хүснэгтэн мэдээлэл боловсруулах хэрэглээний програм << Excel >>

3.1

Хүснэгттэй
ажиллах

Format/ Cells/Alignment, Merge cells, Wrap text, Rows, Columns, Borders, Formula, Format/Cells/numbers,
Window/Freeze Panes, Split, Edit/Find, Replace командууд тэдгээрийн сонголтууд

Дэлгэцийн зохион байгуулалт, нүд
тэмдэглэх нүдэн дэх мэдээллийг засварлах,хуулах, зөөх, арилгах, мэдээлэл зэрэгцүүлэлт хийх, нүд нэгтгэх, мөрийн өндөр, баганы өргөнийг тохируулах, мөр багана нэмэх хасах, функц ашиглах

3.2

Хүснэгттэй
ажиллах

Дэлгэцийн зохион байгуулалт - Title bar, menu bar, toolbar, formula bar, worksheet үүрэг, select, Edit, Copy, Cut, Delete, Clear Content, Format/ Cells/Alignment, Merge cells,
Wrap text, Rows, Columns, Borders, Formula, Format/Cells/numbers,
Window/Freeze Panes, Split, Edit/Find, Replace командууд тэдгээрийн сонголтууд

Дэлгэцийн зохион байгуулалт, нүд
тэмдэглэх нүдэн дэх мэдээллийг засварлах,хуулах, зөөх, арилгах, мэдээлэл зэрэгцүүлэлт хийх, нүд нэгтгэх, мөрийн өндөр, баганы өргөнийг тохируулах, мөр багана нэмэх хасах, хүснэгтэнд хүрээ хийх, функц ашиглах, тооны бичигдэх хэлбэр өөрчлөх, хүснэгтийн мөр, баганыг бэхлэх, тоо, томъёо, текст хайх, солилт хийх

3.3

Хуудастай
ажиллах

File/Page Setup/ Set Print Area, Clear Print Area, Rows to repeat at right, Header/ Footer, Print

Хэвлэх муж тодорхойлох, арилгах, хуудас бүрд хэвлэх мөр, баганыг тодорхойлох, арилгах, хуудасны эхлэл төгсгөлийн хэсгийг оруулах, хэвлэх

3.4

Графиктай
ажиллах

Insert/ Chart, Chart type, Data Range, Title, Axes, Gridlines, Legend, Data Tables, Data Table

График зурах, төрөл сонгох, графикийг нэрлэх, тэнхлэгийн шугамд нэр өгөх, хэмжээс тавих, шугам харуулах, тайлбарт тохиргоо хийх, өгөгдлийн хүснэгтийг гаргах, нуух, графикийг байгуулах

4

Auto CAD-ын хэрэглэгчийн интерфейсийн элементүүд, програмыг ажиллуулах

4.1

Програмын бүтэц, түүнийг
судлах хэрэглэгчийн
интерфейс

Автокад програмын
үндсэн ойлголт

Програмын харагдах байдал, нүүрний хэсэг хэрэглэгчийн харагдах цонх, зураг нээх

4.2

Автокадийг эхлүүлэх, хадгалах, наах, автокадаас гарах тухай

Дэлгэцийн цэс, дэлгэцийн үндсэн функцүүдтэй танилцах

Шинээр зураг эхлүүлэх, хадгалах, хуучин зургийг нээх, автокадаас гарах, төхөөрөмжийг ашиглах

4.3

Зургийн орчны тохиргоо хийх, цэгийн координаты
тодорхойлох

Командын цонх, команд биелүүлэх, командыг давтах, таслах, зогсоох тухай

Хэмжилтийн нэгжийг тодорхойлох,
автокадын орчны тохиргоо хийж, өөрчлөх цэгийн координатын тодорхойлох

4.4

Файл болон зургийн муж
удирдах

Файл хадгалах, нөөц файл үүсгэх, зургийг хэсэгчилж хадгалах командуудыг ашиглах , ажлын муж удирдах аргыг сонгох /томруулах, жижигрүүлэх, зургийг гүйлгэж харах, зургийн аль нэг хэсэг рүү түргэн шилжих/

Файл нээх, хэсэгчилж нээх идэвхтэй файлыг хаах, хэмжих нэгж, өнцөг тохируулах, өгсөн хэмжээгээр дэлгэцийг масштаблах, масштабыг өөрчлөх, томруулах, жижигрүүлэх гүйлгэж харах

4.5

Объектын шинж чанар,
нарийвчлах хэрэгслүүд

Объектын шинж чанарыг харах өөрчлөх, объектын хоорондох шинж чанарыг нь хуулах

Зурагт давхрага үүсгэх, нарийвчилсан хэрэгслүүдийг ашиглах цэгийн координатыг оруулах

4.6

Объектын онцлог цэг

Объектын онцлог цэгүүдийн тайлбарыг
нэрлэх

Объектын онцлог цэг болон төгсгөлийн цэг, дундаж цэг, оройн цэгийн огтолцол, цэг зэргийг ашиглах

5

2 ба 3 хэмжээс объектуудыг үүсгэх, тэдгээрт хувиргалт, өөрчлөлт хийх

5.1

Шулуун болон муруй объект
үүсгэх

Шулуун болон муруй объект үүсгэх командыг хэрэглэх

Хэрчим, тэгш өнцөгт, зөв олон өнцөгт зурах байгуулах, нум, тойрог, цагираг, эллит дүрс зурах

5.2

Байгуулалтын болон лавлагааны объект

Цэг байрлал тодорхойлох

2 цэгийг дайрсан шулуун байгуулах
байгуулалтын шулуун татах, цагираг битүү хүрээ үүсгэх

5.3

Блок, блок үүсгэх,
оруулах

Блокны тухай ойлголт, блок үүсгэх тухай

Зурагт блок оруулах, тэгш өнцөгт хэлбэрээр блокийг олшруулж оруулах

5.4

Объект засварлах тухай

Объектыг тэмдэглэх тухай, нэг нэгээр нь тэмдэглэх, олон объект тэмдэглэх

Зургаас объект арилгах, хуулах, толин хувиргалт хийх, объектыг олшруулах

5.5

Объектыг зөөх ба сунгах, үргэжлүүлэх

Тодорхой байрлалд объектыг зөөх, эргүүлэх тухай

Объектыг зөөх болон сунгах, уртасгах таслах, өнцгийг эргүүлэх ажиллагааг хийх

5.6

Объектуудыг нумаар холбох

Объектуудыг дөлгөөн
холбох тухай

Объектуудыг нумаар холбох, бүрэлдэхүүн хэсгүүдэд задлах


6

Зурагт давхрага объект, хэмжээст нийлмэл объект ашиглах

6.1

Текст бичих, хэмжээс тавих

Автокад програмд
текст оруулах

Нэгт мөрт текст, олон мөрт текст бичих

6.2

Текст засварлах, тестийн загвар зохиох

Текст засварлах,
үйлдлийг нэрлэх

Текстийн агуулгыг засварлах, зөөх,
эргүүлэх, хусах, арилгах, толин хувиргалт зэрэг үйлдлийг хийж, текстийн загварыг зохиох, үсгийн фонд, хэмжээг сонгох

6.3

Зурагт хэмжээс тавих (шугаман, налсан)

Зурагт төрөл бүрийн хэмжээсүүдийг
тавих тухай ойлголт

Шугаман, налсан хэмжээс тавих

6.4

Цэгийн координат
тавих

Заагч, хэрчмийн хамт цэгийг координатыг татах

Заагч хэрчмийн төгсгөлийн цэгийг
тодорхойлох

6.5

Тойрог болон нумын радиан хэмжээг тавих

Тойрог болон нумын радиан хэмжээний
тухай ойлголт

Радиан хэмжээг тавих, диаметрийн хэмжээг тавих, тэмдэглэгээ хийх

6.6

Өнцгийн хэмжээс
тавих

Өнцгийн хэмжээсийг
тавих

Хэд хэдэн объектод нэг зэрэг хэмжээсийг зөөж тавих

6.7

Зургийн тайлбар
тавих

Зургийн тайлбар тавих тухай, тайлбарын
шугамын цэгүүдийг тодорхойлох

Тайлбар заагч хэрчмийн эхний цэг
болон дараагийн цэгийг тодорхойлж текст бичих хязгаарын өргөнийг зааж өгөх, текстийн байрлалыг тохиргоог хийх, хэмжээс засвар хийх

6.8

Хэмжээсийн загвар зохиох

Тухайн загварын идэвхитэй загвар болгох, шинэ загвар зохион өөрчлөлт оруулах засварлах тухай

Сонгосон загвар дээр өөрчлөлт оруулж хооронд нь жиших

6.9

Зураг хэвлэх
тохиргоо хйих

Хэвлэх төхөөрөмж принтер, плоторийг
суурилуулах, хэвлэлд бэлэн болгох

Layout tab тохируулгийг хийж, цаасны хэмжээ, байрлалыг сонгож хэвлэх

6.10

Дадлага

 Text, Dimensions, Plot

Текст оруулж засварлах, хэмжээ, тайлбар тавих, хэвлэх тохиргоо хийх

7

Интернет, интернетийн
үндсэн хэрэгслүүд

7.1

Сүлжээний тухай ерөнхий ойлголт

Сүлжээний тухай ерөнхий ойлголттой болгох

Сүлжээ тавих
тохируулга хийх

7.2

Интернетийн тухай, интернетийн үндсэн хэрэгслүүд

Интернетийн тухай ойлголт, хэрэглэх,
зорилго, мэдээллийг хэрхэн хүлээн авах

Интернетийн үндсэн хэрэгслүүдийн
шаардлагатай програм хангамж, зориулалт ялгаа

7.3

Интернетийн холбогдож ажиллах, E-майлийн хаягтай болох

Интернетийн электрон шуудангаар үйлчилүүлэхийн тулд
E-майл хаягтай болох

Захиа бичих явуулах, хүлээн авах

7.4

Мэдээллийг хайх,
татаж авах

Интернет мэдээллийг хайх хэрэгсэл болон
жагсаалт ба каталогийн аргын тухай

Төрөл бүрийн мэдээлэлд зориулсан yahoo, google гэх мэт системийг ажиллуулж мэдээллийг хайж олох, хүссэн програм текст зураг тоглоом зэрэг мэдээллийг хуулж татаж авах

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)